Филиппиний нэгэн өсвөр насны хүүхэд гөлгөө хэцэн дээр хавчаараар өлгөж зургийг нь “Facebook” хуудсан дээрээ тавьсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн байна. Тэрбээр хөөрхий гөлгийг арьснаас нь хувцасны хавчаараар хавчиж өлгөөд зургийг нь өөр өөр өнцгөөс авчээ. Уйдсандаа ингэсэн гэж тайлбарласан Жерзон Сенадор амьтантай зүй бусаар харьцсан хэрэгт унаж болзошгүй байна.
Гөлөгийн өрөвдөлтэй зураг “Facebook”-т тавигдахад 3,000 гаруй хүн түүний энэ үйлдлийг эсэргүүцэж, Филиппиний амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс шалгаж эхэлжээ. Уурссан амьтны эрхийг хамгаалагчид “Twitter”-т түүнийг энэ үйлдлээ зогсоохыг шаардаж, санал асуулга явуулсан байна. Зарим жиргээчид түүнийг “Энэ харгис үйлдлийнхээ дараа чи гэрээсээ гараад ч хэрэггүй” гэж заналхийлсэн гэнэ. Гөлөгний эзэн үүний дараа зургийг “Facebook” хуудаснаасаа авч, энэ үйлдэлдээ хүмүүсээс уучлал гуйж, дахин ийм зүйл гаргахгүй гэж амласан байна.
Өнгөрсөн жил Филиппиний их сургуулийн нэгэн оюутан сургуулийн хотхонд муур алсан тухайгаа блогтоо бичсэний улмаас хоёр сар шоронд хоригдож, 2000 песогоор торгуулж байсан юм.

0 Сэтгэгдэл: