[Powered By doke]

“G-Slate” 4G планшет

Германы мобайл сүлжээний оператор T-Mobile компани 4G сүлжээг LG-ийн планшетад суулгажээ. Үйлдвэрлэгчид анхны 4G загварын планшетийг G-Slate хэмээн нэрлэсэн байна.
T-Mobile-ийн G-Slate нь Motorola-ийн Xoom планшеттай өрсөлдөх хэмжээнд чанарын шаардлагыг хангасан гэж технологийн шинжээчид үзэж байгаа ба энэхүү хоёр планшет нь хоёулаа Android Honeycomb үйлдлийн систем, Tegra 2 процессор, ижилхэн хэмжээтэй санах ойн багтаамжтай бөгөөд камернуудын үзүүлэлт нь ч ижилхэн юм байна. Харин Xoom-ээс ялгагдах ганцхан ялгаа нь T-Mobile-ийн 4G сүлжээ болон 3D камерын технологийг суулгаснаараа ялгарч байгаа ажээ.

T-Mobile-ийн 4G мобайл сүлжээ нь 3G сүлжээнээс илүү богино хугацаанд веб хуудас, видео бичлэгийг ачаалах бөгөөд хэрэглэгчид тусгай оролтын тусламжтай 3D камераар авсан зургийг 3D дэлгэцэнд шилжүүлж үзэх боломжтой. Honeycomb үйлдлийн системтэй G-Slate планшет нь илүү хурдтай болсон тул браузеруудын хооронд шилжихэд ямар ч саад, гацалтгүй болжээ. Түүнчлэн G-Slate загвар дээр Flash 10.2 видео тоглуулагчийн туршилтын хувилбарыг суулгасан бөгөөд 720p-ээс доош үзүүлэлттэй видео бичлэгийг чанарын өндөр түвшинд үзэх боломжтой гэнэ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...