[Powered By doke]

Шүдний оо шүд цоорохоос хамгаалдаггүй

Шүд цоорох өвчнөөс оо хамгаалж чадахгүй гэж Германы эрдэмтэд мэдэгджээ. Шүдээ цэвэрлэхдээ оонд бус, шүдний сойзонд онцгой анхаарахыг Германы Саар их сургуулийн мэргэжилтнүүд зөвлөж байна.Оонд агуулагддаг шүд цоорохоос хамгаалах ёстой фторт нэгдлүүд маш нимгэн буюу ердөө зургаан нанометр зузаан давхарга үүсгэдэг аж.
Энэ нь хүний үснээс 10 мянга дахин бага хэмжээ юм. Ийм нимгэн хаалт шүдний пааланг хамгаалж чадахгүй. Тиймээс шүдний эмч нар шүдний сойзоо зөв сонгож, шүдээ зөв угаахыг зөвлөж байна.
Үүний сацуу эрдэмтэд шүдний оонууд дунд зөвхөн ямар ч ашиггүй төдийгүй, маш хортой оо байдгийг олж тогтоожээ. Хортой оонд цайруулагч оо орж байна. Тийм оо шүдийг гялалзсан цагаан болгодог ч пааланг бүрэн сүйтгэдэг ажээ.
Америкийн эрдэмтэд бас тийм дүгнэлт хийжээ. Шүдээ цайруулахыг хүсч байгаа хүн шүдний эмчид хандаж, цайруулах эмчилгээ хийлгэхийг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Эсвэл цайруулагч оо сонгохдоо эмчээс зөвлөгөө авч болох аж. Цайруулагч оог фтор агуулсан оотой хослуулан хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...