[Powered By doke]

Батга юунаас үүсдэг вэ?

 
Судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн ойролцоогоор 15 хувь нь нүүрэн дээр нь батга гарч зовоодог байна. Эдгээрээс 10 хувь нь насанд хүрснээс хойш гарч эхэлжээ.
Шалтгаан нь юу вэ?
Батгын талаар ярихаасаа өмнө бид арьсны бүтцийн талаар цухас дурдъя. Цэвэр арьс хүний эрүүл байх нэг нөхцөл болдог. Хэрэв арьсны гадаргад байгаа эвэршсэн эсүүдийг тухай бүр угааж цэвэрлэхгүй бол тос, хөлстэй зууралдаж булчирхайн цоргыг тагладаг. Биеийн хир, шим бодисын үлдэгдэл нян үржих таатай нөхцөл болдог. Өвчин үүсгэгч нянгууд бохир арьсны шарх шалбархайгаар нэвтрэн орж арьсны идээт өвчин үүсгэдэг.

Арьс нь бие махбодын бүрхэвч болж, олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Өнгөн, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн эд гэсэн гурван давхаргатай. Хүний арьсанд тосны булчирхай гэж бий. Энэ нь маш мэдрэмтгий байдаг тул түүнд агуулагдах даавар ихсэж, хямарсанаас батга үүсдэг. Өөрөөр хэлбэл арьсны гадаргуу тослог булчирхайг холбож байдаг цорго бөглөрсөнөөс арьсны сүвд нян ихээр үрждэгээс батга үүсэх шалтгаан болдог.
Мөн дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагааны хямрал, өндгөвчний үрэвсэл, бэлгийн бойжилтын үед тос, хөлсний булчирхайн цоргонд бага зэрэг тос хуримтлагдсанаас, мэдрэлийн цочролоос, эмийн хордлого, халуун нөхцөлд байнга ажилладаг хүмүүст батга ихэвчлэн гардаг. Батга нь үрэвсэлтэй, үрэвсэлгүй, хар, цагаан гээд олон янз байдаг ч үүнээс урьдчилан сэргийлж болдог. Хамгийн гол нууц нь арьсны сүвийг сайтар цэвэрлэх явдал юм. 
Цэвэрхэн арьстай байх ЗУРГААН алхам
1.    Хэрвээ таны арьс тослог бол тослог ихтэй тэжээлийн тосноос аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь тос ихэссэнээс арьсны сүвийг бөглөдөг. Тиймээс өдөрт хоёр удаа зориулалтын тослоггүй шингэн савангаар нүүрээ угааж дараа нь салицилийн, сүүн, жимсний хүчилтэй цэвэрлэгч шингэнээр арчиж заншаарай. Чийгшүүлэгч тос түрхэхээ мартав. Тослог арьстай гээд хүмүүс ихэвчлэн чийгшүүлэгч тосыг хэрэглэдэггүй.
Хуурай арьснаас дутуугүй тослог арьсанд ч чийгшил хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь өөрийн арьсанд тохирох тосыг зөв сонгох нь чухал. Арьсаа хэт хуурайшуулвал борооны дараах мөөг адил батга гарах болно гэдгийг анхаарна уу. Цагаан батга хуурайшилтаас үүсдэг. Хэрвээ та ямар арьстайгаа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн эмч, гоо сайханчид хандаарай. 
2.    Үрэвсэлтэй батга гарсан үед дотроо бөмбөлөг агуулсан гүн цэвэрлэгч /скраб/-ийг хэрэглэж болохгүй. Үүний оронд тосон гүн цэвэрлэгчийг хэрэглээрэй. Хар батгатай бол зориулалтын цэвэрлэгч наалт /Vichy, Nivea, T-Zone-ны бүтээгдэхүүнд байдаг/ наах, эсвэл эмчилгээний шингэн савангаар цэвэрлэж болно. 
3.    Ихэнх хүмүүс мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагалгүй батгаа өөрөө шахдаг муу зуршилтай. Хэрвээ үнэхээр идээ нь бултайгаад муухай харагдаад байгаа бол нүүр, гараа сайтар цэвэрлээд  зориулалтын хөвөн, салфетикыг хуруундаа ороож батгаа хоёр талаас нь болгоомжтой шахна.
Хамгийн гол нь дутуу, цус гартал нь шахаж болохгүй. Учир нь сорви үүсэх магдлалтай. Шахсаныхаа дараа хатаагч эмтэй цэвэрлэгч шингэнээр арчина. Мөн шахсан зүйлээ хатаахгүйгээр нүүрээ будаж болохгүй. Гэхдээ танд л гэж хэлэхэд өөрөө шахалгүй мэргэжлийн эмч, гоо сайханчид хандахыг зөвлөе. Өөрөө шахсанаас олон муу үр дагавар үүсдэг. 
4.    Аль болох уурлаж бухимдахгүй байхыг хичээ. Стресс нь бие дэх дааварыг өөрчилж тослог булчирхайн тослогийг нэмэгдүүлж нүүрэнд батга үүсгэдэг. 
5.    Өдөр тутмын хэрэглээндээ цайр агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Учир нь арьсны нөхөн төлжилтөд цайр үр дүнтэй бөгөөд сорвийг ч арилгах шидтэй. Цайр нь элэг, далайн хүнс, үр тарианд ихээр агуулагддаг. 
6.    Шинэ ургацын ногоо, жимсийг сайн идэж, ус их ууж бай. Ингэснээр та өөрт хэрэгцээтэй амин дэм, чийгийг нөхөж авна. 
Нар батгыг эдгээдэг үү?
Тиймээ. Наран шаралгын газар, далайн эрэгт байх хугацаанд үнэхээр арьс тань сайхан болж батга арилдаг. Гэвч энгийн амьдралдаа эргэн орох үед энэ бүхэн замхран алга болж нүүрээр дүүрэн батга гардаг. Учир нь нар, далайн ус хоёр үнэхээр арьсыг эмчилдэг ч тослог булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Тиймээс хоёр долоо хоногийн дараа нүүрэн дээр батга хоёр дахин нэмэгдэж гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд эмчилгээний зориулалттай SPF агуулсан нарны хамгаалалтын тосыг түрхэж байх хэрэгтэй. 
Утас ч бас батга үүсгэдэг
Гар утас батга үүсгэдэг гэхэд та итгэх үү? Үнэндээ гар утас бидний өдөр тутмын хэрэглээ болоод удаж байгаа хэдий ч батга үүсгэх шалтгаан болдог нь судалгаагаар нотлогджээ.
Ярьж байхдаа бид хариулцуураа эрүүндээ хүргэх нь элбэг шүү дээ. Тэгвэл харилцуурт нүдэнд үл үзэгдэх бичил биет, олон төрлийн нян ихээр агуулагддаг байна. Тэдгээр нь арьсанд гэмтэл учруулж, батга үүсгэх шалтгаан болдог аж. Тиймээс ярихаасаа өмнө харилцуураа сайтар арчиж, аль болох эрүүндээ хүргэхгүй байхыг хичээгээрэй.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...