
Америкийн Феоникст байрлах "The Denny\'s restaurant" хэмээх зоогийн газрынхан бага эрчим хүчээр нэлээд их хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэх нэгэн шинэ технологийг туршиж эхэлжээ. "Greenway" компанийн зохион бүтээсэн "Cool-N-Save" хэмээх энэ технологийн тусламжтайгаар хүйтэн агаар үлээгчийн эрчим хүчний зарцуулалтыг 30 хувиар бууруулж чаджээ.
Санхүүгээ ч багагүй хэмжээгээр хэмнэх боломжтой болж. Тэдний тооцоолсноор хүйтэн агаар үлээгчийнхээ тусламжтайгаар жилд 10 мянган ам.доллар хэмнэх бөгөөд байгальд ялгаруулах нүүрстөрөгчийг жилд 60 тонноор багасгах юм байна.
0 Сэтгэгдэл: