[Powered By doke]

Bad Meets Evil - Hell: The Sequel [2011]

Эртний холбоотой байсан Детройтын реппэрvvд болох Royce da 5'9" болон Eminem нараас бvрддэг "Bad Meets Evil" хэмээх хип хоп хоёрлын анхны EP энэ 6-р сарын 14-ний єдєр Shady Records, Interscope Records-ын лейблтэйгээр худалдаанд гарах гэж байгаа ажээ. Синглээс арай олон дуутай ч бvрэн хэмжээний цомгоос арай цєєн дуутайгаар гарч байгаа энэхvv EP-ийн Deluxe Edition хувилбарыг сонсогч залуус та бvхний хvртээл болгож байна. 11 дуу бvхий энэхvv Deluxe Edition хувилбар нь Standard Edition хувилбараас "Living Proof", "Echo" гэсэн хоёр дуугаар илvv юм.

Энэ цомог интернэтээр цацагдсанаар багагvй хэл амыг дагуулсны дотор "A Kiss" дуундаа Eminem дуучин Lady Gaga-г "male lady" хэмээн нэрлэсэн нь Lady Gaga-гийн шvтэн бишрэгчдийн дургvйцлийг ихээр хvргэсэн явдал болжээ. Мєн дуучин Katy Perry-ыг diss-лэснээс гадна Justin Bieber-ийг ч diss-лэсэн байж магадгvй гэж vзэж байгаа юм байна. Justin Bieber-ийн тухайд гарч байгаа яриаг Eminem-ийн хамтрагч Royce худал гэж нотолж байгаа ба Eminem-ийг "Beaver" гэж дуулсан гэж хэлсэн байна.

Хамтлаг, дуучин: Bad Meets Evil
Цомгийн нэр: Hell: The Sequel
Гарсан огноо: 2011-06-14

Видиё үзэх

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...