[Powered By doke]

Хятад дахь iPhone-ны vйлдвэр дэлбэрчээ /Видео/

Aplle - компаний сvvлийн vеийн бvтээлvvдийг Хятадын зах зээлд vйлдвэрлэн борлуулдаг Хятадын Foxconn vйлдвэр дээр хvчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хvн амиа алдан, 16 хvн хvнд шархадсан байна. Уг vйлдвэрийн оршдог Сычуань мужийн цагдаа нар энэ хэргийг ямар нэгэн єрсєлдєгч талын явуулга гэсэн санааг эрс няцаажээ. Хамгийн сонирхолтой нь Foxconn-ний харуул нь дэлбэрэлтийн талаар нийтэд мэдэгдэхгvй гэсэндээ шархдаж, амиа алдсан хvмvvсийг гадагш гаргуулахгvй байхыг хичээж байсан явдал юм байна. Vйлдвэрийн удирдлагууд ойрын ирээдvйд ахин утас vйлдвэрлэхээ бvр мєсєн зогсоохоо мэдэгджээ. Дашрамд дурьдахад Foxconn нь єдєрт 80 мянган iPad 2 (секундэд 1 ширхэг гэсэн vг) vйлдвэрлэдэг юм байна. Энэхvv гамшигийн дараагаар Apple-ийн тєлєєлєгч Стив Доулинг: “Бид Чэнду дэхь Foxconn vйлдвэрт ийм аймшигтай явдал болсонд гvнээ харамсаж байна. Хохирогсдын ар гэрийнхэн болон ойр дотныхонтой зvрх сэтгэл маань vргэлж хамт гэдгийг хэлэхийн сацуу ийм хэрэг юунаас болж гарах болсон шалтгааныг Foxconn-ыхонтой мєр зэрэгцэн, уйгагvй эрэх болно”- хэмээн мэдэгджээ.











0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...