[Powered By doke]

Гэртээ хонуулсан “Буян” -гийн Жаргалсайхан”Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүүг оймсгүй хулгайчаар нь дууджээ





МN-25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэг Монголын олон айлаар хонож  ахуй байдлыг нь дэлгэн үзүүлдгээрээ ард түмний үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болсон билээ. Тэр тусмаа анхны хөтлөгч Г.Алтантүрүү буцаж нэвтрүүлгээ хөтлөх болсонд баярлах  хүн цөөнгүй бий. Г.Алтантүрүү олон айлд хоносоноос Монголын шилдэг бизнесменүүдийн нэг “Буян” компаниараа овоглосон Б.Жаргалсайханыд хоноход уг нэвтрүүлгийг үзсэн  олон хүн Б.Жаргалсайханыг  “ямар ааштай хүн бэ” гэцгээсэн. Хөтлөгч маань “Би албаар очоод уурыг нь хүргэчихээгүй. Тэр гэр бүлийн байгаа нь л тэр” хэмээн тайлбарлав. Харин гэртээ хонуулсан “Буян” Жагаа ТV-9 телевизээр “Тэр муу хөгийн хулгайч /Хөтлөгч Г.Алтантүрүүг хэлэв/ ажлаа тараад орой ядраад ороод ирсэн чинь гэрт байж байгаа юм. Тэгэхээр хүн уурлахгүй яадгийм ” гэж дургүйцлээ илэрхийлсэнээр барахгүй оймстой оймсгүйгээр нь дууджээ. Хөтлөгч Г.Алтантүрүү  “Соронз” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Хүн ааштай байж болно. Тэр “Буян”-гийн Жаргалсайхан ер нь хэн болоод хүнийг зурагтаар доромжилдог юм.  Би тэр нэвтрүүлгийг  тэр даруй үзэж чадаагүй, дараа нь бичлэгийг нь үзсэн. Тэр бас хүнийг муухай хэлж байгаа байхгүй юу, Хүн болгоныг доромжилдог,  доромжлуулсан хүн нь чимээгүй байдаг. Юунаас нь айгаад чимээгүй байдаг юм. Энэ чинь хуультай, шүүхтэй. Тэр муу одоо намайг доромжилдог хэн бэ ,   Би ”Буян” Жагааг зүгээр  аятайхан байгаарай” гэж хэлнэ хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Юутай ч хоносон хонуулсан хоёр хонь чоно болоод байгаа бололтой.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...