[Powered By doke]

Двайт Ховард Монголд ирнэ


NBA-ын супер оддын нэг, “Супермэн” хочит Двайт Ховард ирэх долоо хоногт Монголд зочлох гэж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын улирлын шилдэг хамгаалагчийн шагналыг сүүлийн гурван жил дараалан хүртсэн....

Бүх оддын тоглолтод таван удаа сонгогдон оролцсон, 2008 оны Slam Dunk-ийн аварга, 2009 оны дорнод бүсийн аварга “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч Двайт Ховард “Newcom Group”, “Mobicom”-ын урилгаар энэ сарын 7-9-ний хооронд манай улсад саатах юм. Двайт Ховардын Монголд байх хугацаанд хийх ажил, оролцох арга хэмжээний хөтөлбөр одоогоор албан ёсоор гараагүй байна. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээг аль болох олон хүнд хүргэх талаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм.

Талын Монголд анх удаа NBA-ын тод од хөл тавьж буй түүхэн үйл явдлын мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол масс медиа” групп ажиллах ба өдөр тутмын мэдээ, мэдээллийг “Боловсрол суваг” телевиз, “Sport box” 24 цагийн спортын суваг, News.mn мэдээллийн сайт болоод “Ийгл” телевизээр хүлээн авах боломжтой юм.

1 Сэтгэгдэл:

  1. Anonymous

    өө за за гоё2 дөөк шинэ юм хурдан оруулалдаа амжилт

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...