Балчир охиноо бусдын гарт алдсан иргэн Ц.Гончигийг "Ярилцах танхим”-даа урилаа. Б.Хэрлэнчимэг нарт холбогдох гэмт хэргийн хохирогч гэдгээр нь уншигчид түүнтэй эчнээ танид болсон...- Охиноо бусдын гарт алдсанаас хойш өдөр хоно¬гийг өнгөрүүлэхэд хүнд байгааг ойлгож байна. Гэвч бидэнтэй сэтгэлээ хуваалцса¬наар зовлонгоосоо жаахан ч гэсэн нимгэлэх болов уу гэж бодлоо.
- Тиймээ, ах нь ганц охиноо алуурчдын гарт алдаад хоёр жил таван сар болж байна. Охингүй 1000 гаруй хоногийг өнгөрөөлөө. Монгол хүн талийгаачийнхаа нэрийг нь хэлэхгүйг хичээдэг. Гэтэл бид өдөр, шөнөгүй гэмт хэргийн үнэн мөнийг олох гэж хөөцөлдөхөд ямар байх билээ. Би эх орноо хамгаалж хатуу хөтүүг үзсэн цэргийн хүн тулдаа тэсч байна. Ээжид нь үгээр хэлэхийн аргагүй хүнд байгаа. Хэргийн талаар телевизээр гарсан орой уйлаад унтаж чадахгүй үнэхээр хэцүү байсан. Үгээр илэрхийлэхэд хүнийг хутгалчихаад шархан дээр нь эм хийж эдгээхийн оронд өдөр бүр давс хийгээд нухаад байвал ямар вэ. Тийм л байна даа. Охиныг минь өөд болсны дараа бэр маань хүү төрүүлж өгсөн. Ач маань л ганц зугаа болж элэг дэвтээж байна даа. Эхнэр ачаа өөр дээрээ авсан.
- Охин чинь эргээд ч төрсөн юм билүү гэж боддог байх?
- Тэгж л бодоод байгаа. Алтан хайрцагт нь ах дүү нарынхаа нэгэнд хүү болж төрнө гэж буусан.
- Талийгаач танай ганц охин гэж сонссон.
- Манайх ганц эрдэнээ алдсан. Бидэнд одоо алдах юм байхгүй ээ. Тийм ч уч¬раас мөрдөн байцаалтад саад учруулсан албан тушаалтнуудад хариуцлага тоо¬цохгүй бол төрөөс авсан гавьяа шагналаа шатаана гэж мэдэгдсэн. Тэгээд тоохгүй бол өмссөн хувц¬саа шатаагаад Цагдаагийн ерөнхий газрын үүдэнд чичрээд зогсоно. Энэ байдлыг маань тоохгүй бол гэр орноо шатаагаад Цагдаагийн ерөнхий газрын ойролцоо траншейнд амьдаръя. Цагдаагийн дарга нар өглөө ажилдаа ирэхдээ, орой бу¬цахдаа нулимаад өнгөрнө биз. Ингэж хэлэхээр шоудаж байна гэж хэлж магадгүй. Үнэхээр цөхөрч, аргаа барсан эцэг хүнд үүнээс өөр зам олддоггүй юм байна.
Талийгаач маань дээрээ дөрвөн ахтай, ганц охин минь. 14 настай охин гэдэг жинхэнэ цэцэг цэврүү шиг муухай харахад ч хиртчихмээр ариун нандин зүйл биш гэж үү. Гэтэл тэр минь хорвоод 14 жил тавхан хоног амьдраад биднийгээ цаг бусаар орхичихлоо. Миний охин нэлээд эрх. Би гар хүрэх нь байтугай, муухай харж үзэлгүй өсгөсөн дөө. Ах нар нь ч хүссэнээр нь байлгадаг байлаа. Би ах нарыг нь энэ хэргийн араас явуулахгүй байгаа. Залуу хүн цөс ихтэй, цөхөрсөндөө болоод янз бүрийн хэрэг хийчих вий гэж болгоомжлох юм. Энэ хэргийн араас хөөцөлдөх тутам, хугацаа өнгөрөх бүр жигшил, зэвүүцэл нэмэгддэг юм байна. Хуулиараа хэрэгтнүүдийг шийтгэхгүй бол хуульгүй амьдарч алуурчдыг зөрүүлээд хөнөөчих юмсан ч гэж бодогдох юм. Амийг амиар гэж бодох үе ирдэг юм байна. Гэхдээ хуулийнхан ийм байдалд хүргэхгүй байх гэж найдаж байна.
Бид чинь охиныхоо төрсөн өдрийг тэмдэглээд л тэр өдөр нь алдчихсан азгүй хүмүүс.
- Охин тань наадмаар төрсөн юм уу?
- Тийм ээ, баярын өдөр гэдэг утгаараа ах дүү нар маань бүгд цугладаг. Нэг ёсондоо охины маань төрсөн гэр бүлийн баяр болдог байлаа. Хамгийн сүүлчийнх нь төрсөн өдрийн орой бид эгчийндээ очсон. Тэднийхээс нар шингэхийн үед гарахад охин маань ээжийнхээ дэргэд зогсчихоод "Би ээжээсээ ийм өндөр болчихсон байна” гээд инээж байсан нь одоо нүдэнд харагдаад байдаг юм. Шингэж байгаа нарны туяанд охиноо хараад "Миний охин ямар өндөр, царайлаг юм бэ” гэж бахархаж байлаа.
- Хар дурсамж сэдрээж байгаад уучлаарай. Гэмт хэрэг төрсөн өдрийг нь тэмдэглэсний дараахан болсон гэдэг үнэн үү?
- Баяр тэмдэглэсэн хойно би жаахан архи уугаад унтаад өгөхгүй юу. Тэр зун охин маань нэг хөвгүүнтэй танилцаад найзалж байсан юм билээ. Хүүхдүүд л хойно найз банди нь төрсөн өдрөөр нь уулзъя гэж дуудсан юм билээ. Тэр орой охин маань "Зайрмаг авч идье” гээд ээжээсээ мянган төгрөг аваад гарсан гэсэн. Ээж нь араас нь мессеж бичсэн чинь "Одоохон ээжээ” гэж хариу өгсөн гэсэн. Тэгээд л шөнө дунд гэнэт утас нь холбогдохоо больчихсон. Дөрөв хоног байдаггүй. Гэтэл "32 дугаар тойргийн ойролцоо Очоо (Б.Хэрлэнчимэгийн найз залуу Ж.Очбадрах)-гийнд охиныг чинь хорьсон байна. Хээгий (Б.Хэрлэнчимэг), Очоо хоёр чинь гэр хорооллын атаманууд гэнэ” гэсэн мэдээллийг манай компанийн кондукторууд өгсөн. Тэр даруй ахыг нь Ж.Очбадрахынх руу явуулахад "Манайд байхгүй” гээд оруулаагүй. Гэтэл маргааш нь тэдний гэрийн харалдаах хогийн цэг дээрээс шарилыг нь олсон. Тэгээд л сэжигтнүүдийг цагдаад барьж өгсөн.
- Сэжигтнүүд гэхээр олон хүн байжээ?
- Ж.Очбадрах найз бүсгүй Б.Хэрлэнчимэгтэйгээ нийлж амийг нь хороосон. Тэдний найзууд гэх зургаан хүн бий. Гэтэл охиныг минь хөнөөсөн Б.Хэрлэнчимэгийн ар гэрийнхэн том албан тушаалтай, эрх мэдэлтэй, баян хүмүүс юм байна. Сэжигтнүүдийг "Ганц худаг”-т хориод 72 цаг болоогүй байхад Б.Хэрлэнчимэгийн ээж Б.Сэглэгмаа хуулийнхантай хуйвалдсанаас хэргийг өдий хүртэл шийдэж чадахгүй байдалд хүрээд байгаа. Б.Сэглэгмаагийн эгч УМБГ-ын мөрдөн байцаагч, дэд хурандаа Б.Соёлмаа "Ганц худаг”-ийн эргэлт хариуцсан байцаагч, ахмад Б.Нэргүйтэй хуйвалдан хэрэгт холбогдсон бүх хүнийг өрөөнд нь дуудаж байгаад амыг нь нийлүүлсэн байдаг. Тэгээд сэжигтнүүдийг долоо хонолгүй суллачихсан байсан. Тэр хоорондоо хуйвалдаж бүх нотлох баримтуудыг устгачихсан байдаг. Бүр Б.Хэрлэнчимэгийн ээж гэрчүүдийн гэрт очиж тус бүр 200 мянган төгрөг өгсөн байдаг. Тэр нь баригдаж Б.Сэглэгмаа эрүүгийн хэрэгт ч шалгагдаж байсан.
- Охин чинь өмнө нь олон хоногоор гадуур явж байсан уу?
- Охин маань өмнө нь 42 дугаар дунд сургуульд сурдаг байлаа. Ангийнх нь багш солигдсоны дараа бид "Амгалан” цогцолбор сургууль руу шилжүүлсэн. Бид охиноо анхаарлаасаа ангид байлгаж үзээгүй ээ. Охин маань ч сургуулийнхаа урлаг, соёлын бүхий л арга хэмжээнд оролцдог. "Тэргүүний сурагч” алтан медальтай байсан.
- Уучлаарай, найз хөвгүүнтэйгээ уулзах гээд гэрээсээ гарсан гэсэн. Ямар учраас Б.Хэрлэнчимэг нартай таарсан юм бол. Таньдаг байсан уу?
- Найз хөвгүүн нь дагуулаад Долоон буудлын тэр хавиар явж байсан юм билээ. Гэтэл Ж.Очбадрах найзуудтайгаа таараад "Чи ийм хөөрхөн охин дагуулаад явж байдаг хэн бэ” гээд тэр хүүг зодсон гэдэг. Тэгээд охиныг минь хүчээр дагуулаад явсан гэсэн. Бүр буудалд оруулж хүчирхийлсэн байгаа юм. Биеэ хамгаалах чадваргүй жаахан охиныг Очбадрах гэртээ хорьж байж. Гэтэл Б.Хэрлэнчимэг охиныг минь тэр залуутай хардсан юм билээ. Хэрэг болдог өдөр Б.Хэрлэнчимэг найз охидтойгоо Ж.Очбадрахынд очтол охин минь байж таарч. Жирэмсэн болсон гэх сайхан мэдээ дуулгах гээд очиход гэрт нь охин минь байсанд уур нь хүрсэн хэрэг. Тэгээд наргицгаая гээд охиныг маань хүчээр дагуулаад хээр архи ууцгааж. Тэгж байхдаа охиныг минь зодож хөөсөн юм билээ. Өмсөх хувцасгүй, чармай нүцгэн охин хүүхэд харанхуй шөнө хаачих билээ. "Унааны мөнгө өгөөч” гээд буцаад очсон байдаг. Үйл нь дуудсан юм байлгүй дээ. Нялх амьтан цагаан сэтгэлтэйдээ алуурчид дээр очоо биз. Тэгээд л Б.Хэрлэнчимэг хоолойг нь боох зэргээр зодож амийг нь хөнөөсөн. Хүн алчихаад "Би чамд хайртай учраас үүнийг алчихлаа” гэж орилсон байгаа юм. Хүний амиар хайраа нотолж, нөгөөх нь баясч байгаа хүмүүсийг хүн гэх үү, араатан гэх үү. Бас "Би өмгөөлөгч ээжтэй. Яасан ч яадаг юм” гэж орилсон гэсэн. Гэтэл шүүх хурал дээр биднийг байж боломгүйгээр доромжилсон.
- Та хаалттай шүүх хурлын талаар ярихгүй ч байж болно шүү дээ.
- Миний охиныг байж боломгүйгээр доромжилсон нь одоо ч сонсогдоод байдаг юм. Ээж нь охиноо гурван сард нэг удаа охидын эмнэлэгт үзүүлдэг байсан. Хамгийн сүүлд үзүүлэхэд охин чинь охин биеэрээ байна гэсэн бичгийг эмч хийж өгсөн. Мөн төрсөн өдрийнх нь дараа биений юм нь ирдэг учраас ээж нь хоёр давхар, хар өнгөтэй дотуур хувцас өмсгөсөн байж. Гэтэл ээжийнх нь дэргэд Баярцэнгэл гэдэг өмгөөлөгч "Хоёр давхар дотуур хувцас өмсөөд гарсан нь олон хоног тэнэх зорилготой байсных” гээд охиныг маань биеэ үнэлэгч мэтээр ярьсан.
- Хоёулаа шүүх шийдвэрээ гаргаагүй байхад хэргийн нарийн ширийнийг яриад яах вэ. Охиныг тань хөнөөсөн хэрэгт холбогдсон залуучуудын ар гэрийнхэн тантай уулзсан уу?
- Нэг нь ч уулзаагүй. Би юу гэж боддог байсан гээч.
- Юу гэж?
- Б.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах на¬рын аав, ээж хүүхдүүдээ хэрэг хийгээгүй гэж бодож байж болно. Гэхдээ монгол хүний жудгаар 49 хоногийн дотор ирж уулзаад эмгэнэл илэрхийлж болно доо. "Бид хуулийн байгууллагад ажилладаг, нэр хүндтэй хүмүүс. Хүүхдүүд маань хэрэг хийгээгүй гэж найдаж байна” гээд хэлсэн бол гомдол нимгэрэх байсан. Бас би охиныг маань хөнөөсөн хоёр хүн л ялаа эдлэг. Хамт байсан олон хүүхдийг яллаад яах вэ, гомдолгүй гэж хэлье гэж бодож байсан. Үүнийгээ ч мэдэгдсэн. Бүр өмгөөлөгчөө дагуулаад хэрэгт холбогдсон хүүхдүүдийн гэрт нь очиж "Үнэнээ л хэлчих. Та нарыг ялламааргүй байна” гэж хэлсэн. Гэтэл Б.Сэглэгмаа манай өмгөөлөгчийг хэрэгт нөлөөлөхийг оролдсон гэж шалгуулсан байдаг. Ерөөсөө л тэд "Бид чадна” гэж өнөөдрийг хүртэл бардамнаж, намайг доромжилж байгаа. Эдний хүүхэд гуйлгачин, харин манай хүүхэд баян учраас шүүх хурал бүрт шинэ хувцастай очно гэсэн тактиктай байдаг. Шүүх хурал бүрт өөр өөр шинэ хувцас өмсчихсөн, хөтлөлцөөд инээлдээд ирдэг гээч. Уг нь охиноо алдсан хүний өөдөөс гэмшингүй харж болно доо. Гэтэл үл тоосон байдалтай шүүх хурал дээр бохь зажлаад, инээгээд суудаг байхгүй юу. Би хэрэгт холбогдсон бүх хүнийг шоронд суулгамааргүй байна. Б.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарыг дагаад хэрэгт холбогдсон зургаан хүүхэд ял эдлэх хэцүү шүү дээ. Би сэтгэлийн хат гаргаад энэ тухайгаа шүүх хурал дээр хэлсэн. Гэтэл хэрэгт холбогдсон хүмүүс, өмгөөлөгчтэйгээ нийлээд биднийг маш хэцүүгээр доромжилсон. Дээр ярьсан бол наад захын жишээ.
- Шүүх хурал дээр Б.Хэрлэнчимэг найз залуутайгаа гоёчихсон, хөтөлцөөд ирэхэд танд юу бодогдож байв?
- Тэр бол жирийн л үзэгдэл. Хуульгүй бол зөрүүлээд л хөнөөмөөр санагддаг. Би охиныхоо шарил дээр тангараг өргөсөн. Охиныхоо өмнө өргөсөн тангаргаа биелүүлэхийн тулд эцсээ хүртэл тэвчинэ, тэснэ.
- Нууц биш бол та ямар тангараг өргөсөн юм бэ?
- Охиноо нутаглуулах гээд Нарангийн энгэрт очиход тавих газрыг нь тойроод хоёр давхар солонго татаж байлаа. Оршуулж байхад тэнгэр дуугараад бороо орсон. Оршуулж дуусаад цэцэг тавьж байхад тэнгэр услаж өгсөн. Тэр үед "Тэнгэр миний охиныг харж байгаа юм байна. Охиныхоо төлөө, алуурчдыг ял эдлүүлэхийн төлөө голоо тасартал тэмцэнэ” гэж тангараглаж байсан. Би тэмцлээ дуусгачихаад охиныхоо зургийг тэвэрч байгаад "Аав нь охиныхоо төлөө чадах бүхнээ хийлээ” гэж хэлнэ. Хэрэв чадал минь хүрэхгүй бол "Аав нь мөнгөтэй, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай хүмүүсийг дийлэхгүй юм байна. Байгаа бүхнээ шатааж уучлал гуйя” гээд гуйлга гуйж өөрийгөө шийтгэнэ.
- Хэрэг гарснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад сэжигтнүүдийн ар гэрийнхэн нэг ч уулзаагүй гэж үү?
- ”Сайн байна уу” ч гэж хэлж үзээгүй. Б.Сэглэгмаа гэдэг өмгөө¬лөгчтэй олон таарсан. Чоно руу харж байгаа юм шиг айхтар хараад л зугатдаг юм билээ. Би хүн алдаг хүн биш шүү дээ.
-Та ямар ажил хийдэг хүн бэ. Гэрийнхнийхээ талаар товч танилцуулахгүй юу?
-Ах нь цэргийн албыг 22 жил хаасан. "Алтангадас” одонтой, улсын аварга тээвэрчин, ардчилалын 20 жилийн ойн тэмдэг гээд гавъяа шагнал их бий. Зах зээлийн эхэн үед хувиараа тээвэр эрхлэгчидтэй хамтарч тээврийн компани байгуулсан. Охиноо алдах үед эхнэр маань "Нарантуул” захад наймаа хийдэг байсан. Манайх хангалуун амьдралтай. Хүнээс дутахгүй амьдарч байлаа. Гэхдээ хамгийн үнэтэй эрдэнээ алдчихлаа. Одоо юугаа хайрлах билээ. Талийгаачийнхаа араас бүхнийг зориулна. Гурван жилийн дараа шарил дээр нь мод тарина. Бас охиныхоо нэрээр сан байгуулах төлөвлөгөө бий. Тэтгэврээсээ сард 100 мянган төгрөг хийгээд байхад жилд нэг сая 200 мянган төгрөг болно. Түүгээрээ хуулийн сургуулийн оюутнуудад дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл хуулийнхны цус ойртсоноос болж охиныг маань хөнөөсөн хэрэгтнүүд даварч явна. Генералын хүүхэд өмгөөлөгч, мөрдөн байцаагч болдог юм байна. Харин би жирийн иргэний хүүхдийг хуульч болгоход дэмжлэг үзүүлнэ.
- Охиныхоо ангийнхантай уулздаг уу?
- Багш, найз нартай нь уулздаг. Өнгөрсөн хугацаанд би нулимсаа барьж чадаагүй ганц явдал тохиолдсон. Охиноо зун нь алдчихаад есдүгээр сарын 1-нд будаалга хийх гээд сургууль дээр нь очсон. Гэтэл охины маань ширээн дээр цэцэг тавьчихаад уйлалдаад сууж байсан. Ах нь яаж ч чадалгүй авчирсан юмаа орхичихоод уйлаад гарч байсан. Хамгийн хэцүү үе тэр байлаа. Гэрийнхээ цонхоор охиныхоо тоглож байсан талбайг найзуудыг нь харах үнэхээр хүнд байдаг. 14-хөн настай охиноо ийм байд-лаар алдчихаад ийм ярилц¬лага өгөөд явж байна гэдэг хүний нийгэмд ховорхон л тохиолдох зовлон. Гэхдээ ах нь давж л таарна (уйлав). Би их амгалан хүн байсан. Одоо их ууртай, хүнийг хардаж сэрддэг болсон. Нойр хүрэхээ ч больсон. Яахав, ах нь хар багаасаа хатуу амьдрал үзэж өссөн тулдаа л тэсч байна. Охиныхоо найзуудыг харахаар л зүрхшээдэг болохоор дөлөөд байдаг.
- Охиныхоо талаар гэгээ¬лэг дурсамж ярьж болно шүү дээ.
- Багштайгаа явж байгаад СУИС-ийн захирал Ганхуягтай таарсан юм билээ. Ганхуяг манай нутгийн хүн, миний найз л даа. Тэгээд багшаасаа "Энэ хүн юу хийдэг юм бэ” гэж асуугаад СУИС-ийн захирал гэхээр нь "Энэ хүн манай аавыг таньдаг. Би СУИС-д баталгаатай орох юм байна” гээд дэвхцэж байсан гэдэг. Урлагийн хүн болно л гэдэг байлаа. Бас нас барсан зунаа сургалтад сууж хоол хийж сурсан юм. Сургалтаасаа ирээд сайхан хоол хийгээд аав, ээжийгээ дайлж байлаа. Тэгээд "Би ч аав, ээжийнхээ ачийг хариулж байна шүү” гэж байсан юмдаг.
Бид охиноо ахынх нь төрсөн өдрөөр оршуулж байлаа. Одоо наадам, ахынх нь төрсөн өдрийг хэцүүхэн л өнгөрөөдөг дөө.
- Таны цүнхэнд хадаг харагдлаа. Ямар учиртай юм бэ?
- Охиныхоо зургийг хадганд боож явдаг юм. Шүүх хурал товлосон өглөө охинхоо зургийг тэврээд амандаа мэддэг мааниа уншаад л зогсдог.
- Шүүх хурал олон удаа хойшиллоо. Тов гарсан өглөө бүр шүүх шийдвэрээ гаргана гэж найдаж очдог уу?
- Сүүлийн үед найдвар тө¬рөхөө больсон. Харин өмгөөлөгчдийн гэдэс нь өвдөө болов уу, унтаад шүүх хурал хойшлуулах вий гэж зовдог болсон. Ийм шалтгаанаар л шүүх хурал таван удаа хойшиллоо шүү дээ. Түүнээс биш шүүхэд итгэж байгаа.
-Охиноо алдсан эцэг хүнээс ийм асуулт асууж байгаад уучлаарай. Б.Хэрлэнчимэгийг охинтойгоо харьцуулж бодож байв уу?
-Олон удаа бодсон. Даанч дээ гэсэн харамсал төрдөг юм. Хүүхдээ ингэж хүмүүжүүлэх гэж дээ гэж боддог. Бүр Б.Хэрлэнчимэгийн ээж гэрчүү¬дийн гэрт очиж "Хэргийн та¬лаар мэдэхгүй гээрэй” гээд мөнгө тарааж байхын оронд хү¬ний ёсоор уучлал гуйсан бол би арай л өөр хандах байсан.
- Та Ерөнхийлөгчийг шүүх хуралд урьж, хуулийн байгууллагын бүх дарга нарт хандсан байх. Танд нааштай хандсан албан тушаалтан байна уу?
- Ахад нь өмгөөлөгч олддоггүй байлаа. Нэг эмэгтэй өмгөөлөгч "Та Өмгөөлөгчдийн холбооноос томилолт авч өгвөл өмгөөлмөөр байна. Тэгэхгүй бол дарамтлаад байна. Илүү мөнгө өгье. Авахгүй бол ажилгүй болгоно” гэж дарамталж байна гэж байсан. Тэгээд Өмгөөлөгчдийн холбооны дарга Пүрэвням өмгөөлөгч то¬милж өгсөн. Өмгөөлөгч маань надаас нэг ч төгрөг аваа¬гүй. Би Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байх¬даа УИХ-ын гишүүн Х.Тэ¬мүүжин, Ч.Улаан гишүүн нартай уулзаж байсан. Харин Ерөнхийлөгчийн за¬рим албаны хүмүүс миний за¬хидлыг өгөөгүй байх гэж бодож байгаа.
- Та дээр нэр дурдсан Б.Нэргүй, Б.Соёлмаа нарт эхний ээлжинд хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Түүнээс биш шүүхийн шийд¬вэр гараагүй байхад эсэргүүцэл үзүүлэхгүй биз дээ.
- Хэргийн ул мөрийг баллахад оролцсон тэр хоёрыг хуулийн байгууллагад ажиллах ёсгүй гэсэн шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газар, УМБГ, ШШГЕГ-т тавьсан. Хариуг нь ирэх лхагва гарагаас өмнө өгөхгүй бол эд зүйлээ шатаана. Түүнээс шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаа.
- Холбогдох байгууллагууд нь танд хариу өгч, та гэр орноо шатаах байдалд хүрэхгүй байх гэж итгэж байна.
- Итгээд хүлээж байна.

0 Сэтгэгдэл: