[Powered By doke]

Zara Brand-ын 2011 оны хавар зуны хувцасны загвар/48фото/

Та энэ хавар , зуны улиралд  ямар загварын хувцас өмсхөө шийдэгүй байна уу. Тэгвэл танд сайхан мэдээ дуулгая . Европын  шилдэг  брэндүүдийн  Zara нь эрэгтэй , эмэгтэй  шинэ загварын  хувцаснуудаа танилцуулж байна. Та дэлгэрэнгүй дарж шинэхэн загварын хувцаснуудыг үзэж сонирхоно уу. Таны стилийн шинэ хувцас ч байх юм билүү. Үндсэн сайт: www.Zara.com
"Zara"-г үндэслэгч нь Амансио Ортега гэх Испани хүн юм. Тэрбээр анхны "Zara" дэлгүүрээ 1975 онд Корунагын төв гудамжинд нээж байсан бөгөөд үйлчлүүлэгч нартаа хямд үнэ, дээд зэргийн загвар санал болгож байсан байна. Тийм ч учраас тус дэлгүүр маш амжилттай борлуулалт хийж эхэлсэн бөгөөд Ортега үүндээ урамшин хоёр дахь салбараа нээснээс "Zara"-ын цаашдын амжилт эхэлсэн түүхтэй.
Улмаар Ортега 1984 онд Жозе Мариа Кастеллонатай хамтран ажиллах болсон байна. Тэд Кастеллонагийн компьютержсэн системээр хувцасны загварыг  10-15 хоногт өөрчлөх болсон нь дэлхий нийтийн хувцасны үйлдвэрт хувьсал хийж чаджээ.

Мөн Ортега ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт багахан хэмжээний дарамт үзүүлэн өөртөө элсүүлж чадсанаар өөрийн гэсэн загвар зохион бүтээгчийн багтай болжээ. Тэдгээр загвар зохион бүтээгч нар нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцсыг хөгжүүлж эхэлсэн байна. Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгож чаджээ.
10 жилийн дотор Испаний өнцөг булан бүрт  "Zara"-ийн 80 орчим дэлгүүрээ нээсэн байна. Мөн 1980 оны сүүлээр олон улсын зах зээлд гарч, 1988 онд Португалийн Оротод анхны гадаад дэлгүүрээ нээжээ. Харин дараа жил нь АНУ-д нээжээ. Тухайн жилдээ амжилт муутай байсан хэдий ч зургаан салбараа шинээр нэмж нээсэн байна. 1990 онд Францын зах зээлд орсны дараагаас үүдэн олон улсын гол хотын төвүүдэд өөрийн салбараа хурдтайгаар нээх болжээ. Тус компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грекд, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Мальтад, 1996 онд Кипрт шинэ дэлгүүрээ нээсэн бол 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмж нээсэн байна. Мөн 1998 онд Аргентин, Англи болон Венесуэлийн зах зээлд орсон бол 2000 оноос Герман, Нидерланд, Польш гээд Европын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чадсан дэлхийн гайхалтай брэндүүдийн нэг юм. Өнөөдөр "Zara"-г дэлхийн сая сая хүн мэддэг болжээ.
 
 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...