[Powered By doke]

Хоёр удаа аянганд цохиулаад, амьд гарсан залуу /Видео/ HD

Саяхан Хятадад нэгэн ер бусын бєгєєд тэр болгон тохиолдоод байдаггvй нин ховор vзэгдэл болжээ. Хяналтын камерны бичлэгэнд нэгэн залуу хоёр удаа дараалан аянган цохиулаж байгаа дvр зураг бичигдсэн байна. Аянга нэг газраа хоёр дахин ниргэнэ гэдэг ч тийм олон тохиолдоод байдаггvй зvйл, хvн аянганд ниргvvлнэ ч гэдэг нvдний гэм шиг ховор тохиолдол, бvvр хоёрын хоёр удаа дараалан цохиулна гэвэл бvvр ч байж боломгvй мэт. Тэгээд ч бvр дараа нь амьд vлдсэн гэхээр ам ангайгаад, эрvv мултармаар юм болсон байгаа биз?... Тэр тусмаа ийм vзэгдлийг яг vйлдэл дээр нь бичиж авна гэдэг ч ховор аз. Тиймээс та бид єнєєдєр их азтай хvмvvс болж таарах нь ээ. Харамсалтай нь тэнгэрийн хошой “ташууранд” угсруулж ниргvvлсэн энэ азтай залуугийн яг Хятадын хаана амьдардаг, хэн болох нь нийтэд зарлагдаагvй байна.

Интернэт хэрэглэгчдийн дунд уг бичлэг нилээн дуулиан тарьсан байна. Зарим нэг нь vvнийг хуурамч гэж байхад зарим нь ийм тєрлийн бичлэгийг хуурамчаар vйлдэх маш хэцvv гэдгийг баталж байх жишээтэй. Тэгвэл эмч нарын хэлснээр аянганд ниргvvлсэн хvмvvсийн 10% нь л амиа алддаг бєгєєд аянга цохих vед зvрх юмуу амьсгал нь зогссон vед л хvн нас бардаг гэнэ. Тиймээс эмч нарийн хувьд хоёр удаа аянганд ниргvvлээн амьд гарсан энэ залуугийн явдал тийм ч ам ангайж гайхаад байхаар зvйл юу ч байхгvй гэдгийг баталсан байна. Гэхдээ ийм байгалийн ташууранд “ороолгосныхоо” дараа зvв зvгээр босоод явдаг энэ залуу ч туйлын азтай, бас бие сайтай хvн юм аа.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...