[Powered By doke]

Нохой Тэжээх /Зөвлөгөөө/

Зарим хүмүүс нохой тэжээх дуртай байдаг шүү дээ. Эсвэл тэжээх гэж байгаа хүмүүс анхаарлаа хандуулна уу. Нохойг өдөрт нэг удаа цадтал хооллох боловч зарим хүн үдээс өмнө бага зэрэг, үдээс хойш нилээд илүү өгдөг явдал байдаг. Энэ нь голдуу малчдын туршлага юм. Цатгалан нохойн хөдөлгөөн удаан байдаг тул ажил үүргээ гүйцэтгэсний дараа хооллуулдаг. Харуул манааны нохой шөнийн цагт ажил үүрэг гүйцэтгэдэг учраас хоолныхоо ихэнхи хэсгийг өглөөгүүр өгөх нь зүйтэй юм.....
Нохойн идэвхитэй өсөлт эхний 2 жилд явагддаг нь хүний 24 настай тохирдог. Иймээс сайн тэжээх нь чухал байдаг. Тэжээллэгийн горимыг алдагдуулахгүй зөв тэжээх нь мал амьтны организм, уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс давс, витамин, уснаас тогтсоныг шинжилгээгээр тогтоосон байдаг тул зөв тэжээх явдал чухал байна. Организмд зарцуулагдаж байгаа зарцуулалт нь биеийн хэвийн температурыг тогтоон барих, янз бүрийн ажил үйлс хийх, өсөлтийн үед буюу үхэж үрэгдсэн эсийг нөхөх, оронд нь шинэ эс бүтээх, шүлс, хөлс, тосны булчирхайг ажиллуулахад зарцуулагддаг юм. Эдгээр зарлагыг нөхөхийн тулд өдөр бүр зохих хэмжээний уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс давс, витамин, ус зэргийг авах шаардлагатай байдаг. Нохойн хоол тэжээл сайн байгаа бол гадаад байдал зан ааш сэргэлэн цовоо, дуулгавартай, тарга хүч хэвийн байдаг. Ийм нохой сонсгол сайтай, хараа хурц, үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн, сургалт дасгалыг амархан сурдаг болно.
Нохойд мах, махан бүтээгдэхүүн, загас, талх, ногоо өгөх ба хоолоо 30-40 градус хөргөж өгөх, том нохойд 400-500 гр мах, махан бүтээгдэхүүн, загас, эсвэл 300-400 гр будаа, 200-300 гр ногоо, 10-12 гр хоолны давс, гичий ба хээлтэй гичийнд 150-200 гр түүхий мах, 1 л хүйтэн сүү, загасны тос 30 гр, гөлгөнд 12-14 хоног /хэрэв 8-аас дээш ихэр гөлгөнд 6-7 хоног/ үнээний сүүг нэмэгдэл тэжээл болгож өгнө. Гөлгөнд эхээс салгаснаас 4 сарын нас хүртэл өдөрт 4-6 удаа, 4-6 сар хүртэл 3-4 удаа, 6-12 сар хүртэл 3 удаа , нас гүйцсэн том нохойд 1-2 удаа хооллуулж байх хэрэгтэй юм.

Тэжээлийн төрөл

Нохойн хоол боловсруулах тогтолцоо нь мах, махан бүтээгдэхүүн мэт хүнд хоолыг шингээх чадвартай. Хоолны хольц тогтолцоонд нүүрс-ус, өөх тос, витамин, эрдсийн зүйлийг оролцуулсан байвал зохино. Нохойн тэжээлд багсармал тэжээл өгч байвал ашигтай нь судалгаагаар батлагдасан. Энэ тэжээл нь үнэ хямдтай бөгөөд нохойд сайн тохирно. Нохойд шаардлагатай тэжээлийн бүрэлдэхүүнд витамин, эрдэс давс оролцсон байдаг. Зарим нохой чанасан ба түүхий маханд харшил авдаг тал байдаг. Гахайн махыг муу шингээдэг ба зарим хүчит тэжээл хоол боловсруулах эрхтнийг хямраадаг тул болгоомжлох хэрэгтэй. Хөгшин нохойн бөөр өвчлөмтгий байдаг ба уураг ихтэй тэжээл шээс ялгаруулах системд муугаар нөлөөлдөг. Хөгшин нохойн эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд малын эмч нартай сайтар зөвлөлдсний үндсэн дээр тэжээх нь чухал болно. Өсөж /торниж/ байгаа гөлөг өөрийн нь нялх өөхийг амархан алддаг тул торнилт нь удааширдаг. Иймээс хавирга, сэрвээг тэмтэрч үзэх хэрэгтэй. Хэрэв үс ноос ихтэй бол усанд оруулсны дараахан үзэхэд тарга хүч нь тодорхой байдаг. Ингэж үзэхэд сайн цадаагүй бол хавирга яс нь сайн мэдэгдэх бөгөөд тарга сайтай цатгалан нохойд хавирга, сэрвээ нь сайн мэдэгдэхгүй.
Ихэнх нохой ногоо ба талхны зүйлийг иддэг тул чихэрлэг тэжээл, сахар, гэдэс хийгээр дүүргэх байцаа зэрэг тэжээл өгч болохгүй. Ихээр тэжээгээд хөдөлгөөнгүй байлгавал таргалдаг учраас жингийг нь хасахын тулд тэжээлээ аажим багасгаж идэвхитэй хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Нэгэн төрлийн тэжээлээс нохой залхдаг тул аль болохоор олон янз байлгах нь чухал. Витамин ба эрдэст тэжээл нохойн насыг уртасгана. Иймээс эдгээрийг тэжээлд нь аажмаар нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Гөлгөнд Е витамин оролцуулж өгвөл гөлөгний өсөлтөнд сайнаар нөлөөлөхөөс гадна хээлтэй гичийнд тэжээлд витамин Е оролцуулж өгвөл эхийн хэвлий дэх гөлөгний өсөлт сайн байдаг.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...