Сарын дараа гэхэд таны цаг заваа үрэн байж, идэвхтэй хийсэн дасгалын үр дүн мэдэгдэж эхэлнэ гэнэ шүү. Дасгал хийх хугацаандаа хоол, ундаа зөв тохируулах хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Давхар эрүү, унжсан хацар бий болох шалтгаанууд:
1. Булчингийн сулрал
2. Илүүдэл жин
3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу
4. Толгойгоо унжуулж явдаг муу зуршил
5. Хэвтэж байгаад ном унших
6. Гэнэт турах эсвэл жин нэмэх ялангуяа 40 – 45 наснаас хойш таргалах болон турах үед ажиглагдана
Давхар эрүү нь бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүсч мэдэх тул эмчид заавал хандах хэрэгтэй аж.
Үүнээс урьдчилан сэргийлэх аргуудад:
1. Зөв хоолны дэглэм
2. Тусгай дасгал сургуулилт
З. Намхан дэртэй унтах
4. Толгойгоо цэх шулуун өргөж явах
Өглөөний иллэг дасгал
Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацранд иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргүүлж нэлээн хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүү рүүгээ давтамжтайгаар зөөлөн цохино.
Ургамлын ханд бэлтгэхэд:
Балжингарам, далдуу модны цэцэг, шар дэрс, мянган навчит зэрэг ургамлын аль нь ч болно. Бэлтгэхдээ нэг хоолны халбага хатаасан ургамлыг хагас аяга буцалсан усанд хийж 20 минут хандлах буюу урьд едер нь бэлтгэсэн байх ёстой. Үйлчилгээний үр дүнг түргэсгэхийн тулд ургамлын хандаа давстай усанд дүрээд /нэг хоолны халбага далайн давс, эсвэл иоджуулсан давсыг нэг литр усанд уусгана/ дээрхийн адил массаж хийнэ.
Гэхдээ ийм тохиолдолд арьсныхаа онцлогт тохируулан хандаа бэлтгэх нь чухал. Жишээлбэл, Та хуурай арьстай бол ханд хэвийн, тослог арьстай бол уусмал арай етгөн гашуун байх бөгөөд эмчилгээ массаж хийсний дараа нүүр хүзүүндээ тохирох тосыг түрхээрэй.
Харин хацрын хялгасан судас ергөссөн хүмүүст температурын огцом еөрчлөлт осолтой тул болгоомжилно уу. Тиймээс хандны уусмалын хэм тасалгааны хэмтэй адил байх ёстой.
Хоёр бүрдэлт дасгал: Урт ба богино
Энэ дасгалыг хийснээр та нүүрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хүзүүний нугаламын булчингаа хөгжүүлэх боломжтой юм. Үүний тулд толины өмнө суугаад илүүдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос түрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм.
Тавхан минут. Энэ дасгалыг гэртээ, мөн ажил дээрээ хийхэд ч тохиромжтой.
1. Эрүүгээрээ хөдөлнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрүүгээ урагш нь түрнэ.
2. Шүдээ зуугаад доод уруулаа эрүүндээ хүргэх гэж байгаа мэт сунга
3. Амаа жимийн хүзүүнийхээ булчинг чангалаад дараа нь сулла
4. Ширээ тохойлдон гараа атгаж эрүүгээ тул. Дараа нь толгойгоороо гар луугаа хүчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Хөдөлгөөн дээш доош чиглэлтэй байх ёстой. Үргэлж суугаа ажил хийдэг хүмүүст энэ дасгал гайхалтай тохирсон
5. Толгойгоо бөхийлгөн /эрүүний хонхорхой эгэмд тулах ёстой/ гараа хүзүүнийхээ ард авах болно. Дараа нь толгойгоо гараараа дарсан чигтээ хүчлэн өргөхийг хичээнэ.
6. Толгойгоо зүүн тийш хазайлган зүүн мөрөндөө чихээ хүргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавина. Одоо гараа хөдөлгөлгүйгээр, толгойгоороо түрэн баруун мөр лүүгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгүүт зүүн гараа тавина. Ийм зарчмаар үргэлжлүүлнэ.
7. Толгойгоо бөхийлгөн эрүүгээрээ баруун болон зүүн мөрөндөө хүрнэ.
8. Зүүн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргүүл дараа нь гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргэ. Гараа солин чиглэлээ өөрчил. Зүг бүр лүү 5-10 удаа давтан хий.
“Нүүрээ зурцгаая” бүрдэл дасгал
Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, хүнд хэцүү ч үрчлээ нугалааг илүү тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хүрээ ихтэйгээрээ онцлог.
1. Амандаа харандаа /мөчир/ зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай үгээ үсэг нэг бүрчлэн уйгагүй нямбай бич. Үүнд хамгийн үр дүнтэй нь М үсэг юм.
2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрүүлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хүчээрээ хүзүүгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зүтгээд амьсгаа гүнзгий аваарай. Амьсгаагаа түгжин 10 тоолоод аажуухан гаргаж биеэ сулла.
3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рүүгээ бөхийлгөн зогсоно. Эрүүгээ баруун мөр үрүүгээ алгуур эргүүлээд дараа нь толгойгоо өргөн эрүүгээ баруун мөрөн дээрээ авчираад дахин бэлдэх байдалд орно. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргүүлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хэрэв толгой эргээд эхэлбэл нүдээ аниарай.
4. Уруулаа цорвойлгон эгшиг үсгүүдийг чангаар дуудах оролдлого хий. Үсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илүү үр дүнтэй. А Э О Ө Ү И Ю Я хэмээн давтан хэлээрэй.
0 Сэтгэгдэл: