[Powered By doke]

Хамгийн өндөр орлоготой тамирчид

Тайгер Вудс: 110 сая ам.доллар Тайгер Вудс өнөө цагийн хамгийн баян эрэгтэй тамирчин юм. Зар сурталчилгаанаас олдог чамгүй орлого, мэргэжлийн гольфчдын тэмцээний шагнал зэрэг нь түүнийг хамгийн өндөр орлоготой тамирчин...

Тайгер Вудс: 110 сая ам.доллар Тайгер Вудс өнөө цагийн хамгийн баян эрэгтэй тамирчин юм. Зар сурталчилгаанаас олдог чамгүй орлого, мэргэжлийн гольфчдын тэмцээний шагнал зэрэг нь түүнийг хамгийн өндөр орлоготой тамирчин болгожээ. Дэлхийн тэргүүн зэргийн гольфчин тэрбээр “Найк”, “Жиллетт”, “Буйк”-тай хамтарч ажиллахын сацуу АНУ-ын Хойд Каролин муж, Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод мэргэжлийн гольфын дамжаа ажиллуулдаг.
Тайгер Вудс: 110 сая ам.доллар Тайгер Вудс өнөө цагийн хамгийн баян эрэгтэй тамирчин юм. Зар сурталчилгаанаас олдог чамгүй орлого, мэргэжлийн гольфчдын тэмцээний шагнал зэрэг нь түүнийг хамгийн өндөр орлоготой тамирчин болгожээ. Дэлхийн тэргүүн зэргийн гольфчин тэрбээр “Найк”, “Жиллетт”, “Буйк”-тай хамтарч ажиллахын сацуу АНУ-ын Хойд Каролин муж, Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод мэргэжлийн гольфын дамжаа ажиллуулдаг. 
Коби Брайант: 45 сая ам.доллар Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лейкерс” багийн ахлагч тэрбээр багтайгаа жилд 20 сая ам.долларын гэрээтэй ажилладаг. Коби Брайант өнгөрөгч онд 45 сая долларын орлого олсноор уг жагсаалтын хоёрт бичигджээ. Харин үлдсэн 25 саяыг “Найк”, “Кока Кола”, “Витаминт ус” зэрэг томоохон компанийн сурталчилгааны орлогоос олжээ.  
Дэвид Бекхэм: 42 сая ам.доллар Дэвид Бекхэмийг өнөөдөр танихгүй хүн бараг үгүй. “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” зэрэг шилдэг клубт тоглож байсан тэрбээр 2007 оноос хойш “Лос Анжелес Галакси” багт хүчин зүтгэж буй. Бекхэм жилд 6.5 сая ам.долларын цалин авч, “Жиллетт”, “Пепси”, “Адидас”, “Водафон” зэрэг олон байгууллага, компанийн сурталчилгаанаас сая сая ам.доллар халаасалдаг
Леброн Жеймс: 40 сая ам.доллар Леброн Жеймс Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн хоёр удаагийн MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарч байв. 2008-2009, 2009-2010 он түүний хувьд аз, од нь гийсэн үе байлаа. Бүх байрлалд тоглож чаддаг универсаль тоглогч тэрбээр “Кливленд Кавальерс” буюу Кливлендын морьт цэргүүдэд байхдаа “хаан” хэмээх хоч авсан. “Майами Хит”-д ирээд их гурвалын нэг болсон Леброн багтайгаа 20 сая ам.долларын гэрээгээр ажиллаж, “Найк”, “Макдональдс”, “Кока Кола” зэрэг брэнд болсон компаниудын зар сурталчилгаанд тоглодог.  
Мэнни Пакьяо: 40 сая ам.доллар “Тайм” сэтгүүлийн “Дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүс” жагсаалтад багтсан, боксчин Мэнни Пакьяо “Найк”, “Макдональдс”, “Сан Мигель шар айраг”-тэй хамтран ажилладаг. “Ринг” сэтгүүл түүнийг дэлхийн тэргүүн зэргийн боксчин гэж нэрлэжээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...