Бидний цаг, завыг хэмнэсэн бяцхан туслагч бол гар утас. Ажил, амьдралын минь олон чухал асуудлыг шийдэж өгдөг энэ “хамтрагч”-ийн талаарх сонирхолтой баримтыг дуулгаж байна. -Манай гаригт гар утас идэвхтэй хэрэглэдэг 3,3 тэрбум хүн бий. Энэ тоо дэлхийн нийт хүн амын бараг тал хувь нь юм. -Азийн орнуудад дөрвөн оронтой тоог азгүйдэл авчирдаг гэж үздэг. Тиймээс гар утас үйлдвэрлэгч компаниуд Азийн орнуудад дөрвөн оронтой тооноос бүрдсэн гар утасны загвар худалдаанд гаргадаггүй юм байна.
-Өмнөд Солонгост өсвөр насныхан хэр их мессеж бичдэг болохыг та мэдэх үү. Тэд мессеж бичилтээрээ дэлхийд тэргүүлдэг ба тус улсын гар утас хэрэглэгчид жилд 200 мянган мессеж бичдэг гэнэ.
-Хүмүүс жил бүр 125 сая гар утсаа хаядаг байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын гар утас хэрэглэгчид жилд дунджаар нэг утас хаядаг гэв. Энэ нь байгаль орчны хүндрэлтэй асуудлын нэг болсон байна.
-Гар утас хэрэглэгчийн бараг гуравны хоёр хувь нь утсаа жижиг гэрлийн оронд ашигладаг ажээ.
Өмнөд Солонгосын өсвөр насныхан мессеж бичилтээрээ дэлхийд тэргүүлдэг
Нийтэлсэн
dolgoondoke
Ангилал
Фото мэдээ
at
8:55 PM
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл: