[Powered By doke]

Говь брэндийн “эрх чөлөөг илэрхийлэх” хавар зуны шинэ коллекц худалдаанд гарлаа /6фото+зөвлөгөө/

Боловсорч гүйцсэн жимс, гүн хөх тэнгэрийн өнгийг цэцэглэж буй хөвөнгийн мод, алтан шаргал элсний өнгөтэй хослуулан баяжуулсан ГОВЬ 2011 ХАВАР ЗУНЫ КОЛЛЕКЦИ нь байгалийн сүр жавхлан, хээнцэр байдлыг илэрхийлж байгаагаараа онцлогтой.Дэлхийн хувцас загварын мэргэжилтнүүдийн тодорхойлж буй хавар, зуны өнгө болох улаан, ягаан, нил ягаан мөн натурал beige болон хар, цагаан өнгүүдийг хослуулах зэргээр энэ удаагийн коллекцдоо өнгөний өргөн сонголтыг тансаг ноолуур дээр буулгалаа.
Тод өнгийг эрхэмлэгч эрч хүчтэй залуусдаа эрх чөлөөт байдлыг санагдуулахын зэрэгцээ ажилч хэрэгч хувцастай хослуулан сонговол тохиромжтой. Амар тайван байдлыг харуулахын тулд beige болон хар цагаан өнгүүдийг сонгоорой.
Хавар, Зуны дулаан, сэрүүн ээлжилсэн цаг агаарт уялдуулан урласан 100% -ийн ноолууран коллекци нь зөөлөн, дулаан мэдрэмжийг танд мэдрүүлэх болно.

Энэ жилийн загварууддаа энгийн бөгөөд өвөрмөц шийдэлтэй сүлжээс бүхий хээнүүд, CHANEL хээний оруулга, цэрэг стилийн давхар зөрлөгтэй энгэр, мөрдөс, төмөр товчнууд, төрөл бүрийн тохойвчнууд өөрөөр хэлбэл Асиметр буюу тэгш бус шийдэлтэйгээр бүтээгдсэн ба энэхүү коллекцийг сонгосноор та энэ жилийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, "ЭРХ ЧӨЛӨӨГ ИЛЭРХИЙЛЭХ" болно.

Тансаг чамин хэрэглээг эрхэмлэгч эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулан дур булаам, эрх чөлөөг илтгэсэн загваруудыг урласан бол өөртөө итгэлтэй, шийдэмгий загваруудыг эрчүүддээ санал болгож байна. Шинэхэн бас халуухан коллекцийн давтагдашгүй өнгө төрх нь таны эрч хүчтэй болоод сэтгэл татам байдлыг тодотгоно.
Говийн шинэ загваруудыг үйлдвэрийн дэргэдэх "Factory Store", БЗД "Everyday" худалдааны төв, "UB mart" худалдааны төв, МТЗ-Улаанбаатар өртөөний дэргэдэх "Монголд үйлдвэрлэв" нэрийн барааны дэлгүүр, Гранд Плаза "Cashmere brand collection" дэлгүүр, ЧД "Өргөө" зочид буудал "Өргөө" нэрийн барааны дэлгүүр, Дөчин мянгат "Кашмир хаус" дэлгүүр, орон нутагт Дархан "ОУ" –ын худалдааны төв дахь салбар дэлгүүрүүдээр худалдаалж байна.
Шинэ коллекцийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.gobi.mn , www.facebook.com/GobiCashmere хаягаар авч болно.
 

1 Сэтгэгдэл:

  1. Anonymous

    goy medee bna Govi

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...