Тэхээр та бүхэн бараг бүгдээрээ мэдэх байлгүйдэ. Жу Он буюу Хараал хэмээх Японы алдарт аймшигийн цуврал кино байдаг шүүдээ. Тэгвэл энэ бол энэхүү киноноос сэдэвлэн хийсэн флеш тоглоом билээ. Тоглоомын эхэнд нэрээ бичээд бүртгүүлж байхдаа үнэхээр л "үхлийн гэрээн"-д гарын үсэг зурчихав уудаа гэсэн тэнэг бодол төрсөн шүү хаха.
БАЙШИН
Харин энэхүү тоглоом дээр та сүнс хорогдсон байшингаар хэрэн хэсч энэхүү байшингийн эзэн чухам юунаас болж амиа хорлоход хүрснийг судлан тогтоох болно.
ТОГЛОХ
Зочид буудал 626
Харанхуй хөндий бас хүйтэн хонгилоор явах таны цорын ганц хань нөхөр гэвэл гар чийдэн болоод гэрэл зургийн аппарат байх болно.
ТОГЛОХ
ExMortis
Аймшигт ад чөтгөрийн хорлол шингэсэн хаягдаж хоцорсон энэ байшинд та өөрийгөө ганцаараа биш гэдгийг удалгүй анзаарах болно ....
ТОГЛОХ
Пургаториум
Хамгийн богинохон тоглоомнуудын тоонд тооцогдох ч гэлээ мөн хамгийн аймшигийн тоглоомнуудын нэгт зүй ёсоор ордог юмшүү. Чухам яагаад вэ гэдгийг мэдэхийг хүсвэл зүгээр л доорх линкэн дээр дараад орно уу... Гэхдээ таныг заавал тоглоорой гэж албадахгүйэ, хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс тоглоод дэмий болов уу ....
ТОГЛОХ
aimar yumaa bi togloj chadahguee...haramsaltai l yum
dahiad zondoog hiigerei okey hogshoon bolj bna shv