Кино багийнхан
Киног найруулагч Д.Баярсайхан найруулж байгаа бөгөөд киноны зохиолчоор Ц.Наранханд, продюсероор Г.Мөнхжаргал нар ажиллаж байгаа юм байна. Харин киноны гол дүрүүдэд Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, Г.Эрхэмбаяр, Э.Ууганбаяр, О.Дөлгөөн зэрэг жүжигчид тоглож байгаа ажээ.

Киноны үйл явдал
20-р зуунд бие биеэ олон нөхөрлөж, хүүхэд ахуй цагийн гэнэн томоогүй үйл явдлаас эхлэн орчин үеийн залуусын төлөөлөл болсон Төгсөө, Билгээ, Болдоо, Ганаа, Золоо гэх таван найзын тухай “Амьдралд тавтай морил” кинонд өгүүлэх билээ. Төгсөө уушийн газар ажиллуулдаг ба захирал, зөөгч, угаагч, нягтлан гээд л бүх ажлыг өөрөө хийнэ. Ганаа бол гурван ч их дээд сургуулийг төгсөлгүй орхисон нэгэн. Гэвч түүнд чадахгүй мэдэхгүй зүйл ховор. Ямар ч хүний арга эвийг олж, хэний ч санааг дураараа эргүүлж чаддаг ховсчин гэж Ганааг л хэлнэ. Хүмүүсийг зорьсон газарт нь хүргэж өгөөд л аз жаргалтай амьдардаг хүн бол Болдоо. Бага байхын л машины хорхойтон явсан тэрээр одоо өөрийн мөрөөдлийн машинаараа салхи татуулан явах дуртай нисгэгч. Таван найзын ганц сарнай нь Золоо. Бага байхын л загвар өмсөгч, мисс болохыг мөрөөддөг байсан ч яагаад ч юм тэрээр зураач бас зурагчин болсон. Билгээ жудо бөхийн хүнд жингийн тамирчин болсон. Даан ч ямар ч амжилт гаргаж чадаагүй яваа. Хэдий тийм боловч өдөр бүр аварга болохын төлөө тэмцдэг. Товчхондоо танилцуулхад ийм л таван найз. Таван найзыг тойрсон үйл явдлаар 5 бүлэгт манай киноны үйл явдал оршино.

1-р бүлэг /1-16-р анги/
Эхний хэсэгт Төгсөө нэг охинд ухаангүй дурлаж шөнөжин зугаалаад маргааш нь ажил дээрээ ирсэн хойноо нэрийг нь ч асуугаагүй, утсыг нь ч аваагүйгээ мэдээд их үйл явдал эхлэнэ. Найзууд нь түүнд тусалж өнөөх дурласан охиныг нь хайж асар их адал явдлын эцэст юу болох бол.
2-р бүлэг /17-32-р анги/
Билгээ өдий том болчихоод эр хүн болж үзээгүй байжээ. Найзууд нь үүнийг нь мэдээд түүнд туслах гэж бүхий л чадлаараа хичээнэ. Ямар ч байсан явж явж нилээн юм болсны эцэст тэр жинхэнэ эр хүн гэдгээ харуулж Жудо бөхийн улсын аварга болох уу эсвэл эр хүн болох уу гэдгийг үзэгч та киногоо үзээд мэдэх болно.
3-р бүлэг /37-48-р анги/
Хоёрдугаар хэсгийн төгсгөл хэсгээс Ганаагийн бизнест гэрэлт ирээдүй харагдаж түүний төлөөх тэмцэл эхэлнэ. Энэ дэлхий дээр зөвхөн би л өрөө амжилт ололтыг бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй явдаг түүнд анх удаагаа хэн нэгний тусламж хэрэгтэй болно. Мэдээж сайн найзууд нь түүнийг гуйсан гуйгаагүй дэргэд нь байх л болно. Үйл явдалыг үзэгч та шийднэ.
4-р бүлэг /49-64-р анги/
Удалгүй Болдоогийн асуудал урган гарч ирнэ. Тэрээр Солонгост амьдардаг аав ээждээ эхнэртэй болсон гэж худлаа хэлэн байр авах мөнгө аваад машины граш байгуулсан. За ингэж явтал ээж аав нь ирж сүй тавьж хурим хийхээр болно. Энэ хүнд хэцүү нөхцөл байдлаас гархад нь Болдоод Золоо тусалж хуурамч эхнэрийн дүрд тоглуулж үйл явдал хэрхэн өрнөхийг үзэгч та шийднэ.
5-р бүлэг /65-80-р анги/
Төгсгөлийн хэсэгт Болдоод туслаж байгаад найз залуугаасаа салаад сэтгэл санааны хямралд орсон Золоодоо хүлэг баатрууд маань тусална. Найзын сэтгэл найз гэж ямар эрхэм нандин зүйл билээ. Хэдийгээр гэнэн томоогүй зангаар бүтэлгүй үйлдэл хийж явдаг боловч энэ удаад найзууд Золоогоо амжилттайгаар хайр дурлалтай нь дахин учруулах уу эс учруулах уу гэдгийг үзэгч та мэдэх билээ.

Киноны талаарх мэдээллийг киноны албан ёсны сайт болох www.amidraldtavtaimoril.mn болон facebook хуудсаар нь дамжуулан авч болох юм байна.
0 Сэтгэгдэл: