[Powered By doke]

CD-ийг бүтээсэн хүн

 
Sony компанийн ерөнхий захирал асан, удирдах зөвлөлийн гишүүн Норио Ога насан эцэслэлээ. Тэрээр 1982-оос 1995 оны хооронд Sony компанийг удирдаж байсан бөгөөд бидний нэрлэж заншсанаар CD компакт дискийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан хүн юм.

 
Түүний бүтээсэн үйл хэрэг, баримталж байсан зарчмыг хойч үе нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Sony-ийн одоогийн гүйцэтгэх захирал Ховард Стрингер мэдэгдсэн байна.

Норио Ога агсан 1953 онд Токио хотын Үндэсний урлагийн их сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж байсан нь хожим CD-ний технологийг бүтээхэд дуу авиа, цахилгаан инженерингийн мэдрэмжинд нь ихэд нөлөөлжээ. Тэрээр 1970-аад онд Sony компанийг төдийлөн нэр алдарт хүрээгүй байх үед CBS Sony Records-ийн даргын албан тушаалд томилогдож байсан ба энэ үед компакт дискний хэрэгцээ асар их байгааг мэдэрч, Sony компанид CD-ний форматыг анх танилцуулсан байна. Анхандаа CD нь 12 см-ийн диаметртэй байж, Бетховенийн есдүгээр симфонийг тоглуулахад хангалттай 75 минутын бичлэгийг хадгалах чадамжтай байжээ. Улмаар 1982 он гэхэд Sony Records-ийн амжилт бусад ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг хошуучилж эхэлсэн бөгөөд Норио Оги агсан үүнд урамшиж, дараа дараагийн бүтээл болох MiniDisc, DVD зэргийг хөгжүүлж эхэлж, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах хэмжээнд хүртэл боловсруулсан байна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...