Идсэн хоол хүнсний талаар хүний үснээс мэдээлэл авч болох аргыг эрдэмтэд нээсэн тухай Rapid Communications in Mass сэтгүүл нийтэллээ.Байгалийн ихэнх элементүүд адил тооны протоныг агуулсан изотоп болон атом хэлбэрээр оршдог бөгөөд харин нейтроны тоо харилцан адилгүй байдаг байна.
Ургамал хүрээлэн буй орчноос хэрэгтэй бодисоо шимэн авахдаа изотопын бүрэлдэхүүн хэсэг болгон задалдаг. Ургамлын бүтэц дэх изотопыг судлан хаана ургаж байсныг тодорхойлж болно. Харин өвс ургамлыг идсэн мал амьтны биеийн изотоп хэсгүүд мөн тэр ургамлын изотопыг хадгалдаг болохыг саяхан эрдэмтэд нээжээ.Үсийг эрдэмтэд изотопыг судлах хамгийн тохиромжтой биетээр сонгон авсан учир нь хэт ягаан лазерын гэрэлд шатахгүй байсан чанар юм.
Хэт ягаан лазерын туяагаар үсний хэсгийг цоолон авсан бөгөөд энэ өчүүхэн жижиг хэсэг эзнийхээ сүүлийн үед идсэн хоол хүнсний талаар ихээхэн мэдээллийг өгч чадах аж. Түүнчлэн энэ аргыг гэмт хэрэг мөрдөлтөд ашиглаж болох юм.
0 Сэтгэгдэл: