[Powered By doke]

Аз жаргалтай байх арван дүрэм зохиожээ

Британийн эрдэмтэд "Action for Happiness" хөдөлгөөний санаачилгаар хүмүүсийг аз жаргалыг мэдрэхэд нь туслах арван дүрэм зохиосон тухай "The Daily Telegraph" сонин мэдээлжээ.
Уг байгууллага нь орчин үеийн нийгмийн амьдралын хэвшлийг үндсээр нь өөрчлөх зорилготой бүх нийтийг хамарсан хөдөлгөөн байгуулахыг гол зорилтоо болгосон байна. "Хэдийгээр нийгэм хөгжиж, дэлхий даяараа аж үйлдвэржиж байгаа ч хүмүүс аз жаргалтай байх нь багасч, тэдэнд сэтгэл зовних шинэ асуудлууд гарч ирсээр байна. Бидний зорилго бол энэ эрүүл бус байдлыг өөрчлөх явдал юм" гэж хөдөлгөөнийг төлөөлөгч профессор Ричард Лэйард ярьжээ.
Уг хөдөлгөөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лондон хотод байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Британийн шинжлэх ухааны салбарынхан ордог байна. Гэхдээ саяхнаас албан ёсны статустай болсон бөгөөд өдгөө 60 гаруй орны 4500 хүн уг байгууллагад гишүүнээр элсчээ.
Хөдөлгөөний гишүүдийн үзэж байгаагаар, сайн дураараа буяны үйлст оролцох, найзуудтайгаа уулзах, спортоор хичээллэн, байгальд аялж, өөрийгөө хөгжүүлэн, тавьсан зорилгодоо хүрч, алдаанаасаа суралцан, амьдралыг өөдрөгөөр харах нь хүнд аз жаргал авчирдаг байна. Мөн эрдэмтэд өөрийгөө байгаа чигээр нь үнэлэн, дутагдлаа дөвийлгөхгүй байж, өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдрэхийн тулд ямар нэгэн байгууллагад элсэн орохыг зөвлөжээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...