[Powered By doke]

Нүүр будалтын алтан дүрэм (Зөвлөгөө)

Үдэшлэг, хүлээн авалтад оролцохоор даашинз гоёлоо бэлдэж буй бүсгүйчүүдэд энэ удаагийн зөвлөгөөгөө зориулж байна.Зөв, зохисон нүүр будалтгүй бол ямар ч даашинз, чимэг зүүлтээр чимсэн өнгө орохгүй.Будалтад ч бас өөрийн гэсэн дүрэм бий.
Нүүр  будалтыг зохих дарааллын агуу гүйцэтгэх хэрэгтэй.
1. Суурь, зовхины өө дарах
2. Хэлбэржүүлэх
3. Хацрын тень.
4. Энгэсэг.
5. Нүдний будалт
6. Уруулын будалт
Зовхины өө дарах:
Хэрэв зовхинд тань хөх туяа татсан бол нүүр будалтаа өө дарагчаас эхэлнэ. Энэ нь зовхины арьс унжиж, үрчийхээс хамгаалдаг бөгөөд өө дарагчаа арьстайгаа өнгө дагуу байхаар бодож сонговол зохимжтой. Ихэнх тохиолдолд нүдний булан өө дарагчид "өртөлгүй" орхигддог. Тиймээс гадна булангаас дотогш, дотроос гадагш иллэг хийх маягаар өө дарагчаа түрхэнэ. Хэрэв будалт тань жигд бус, өөтэй санагдвал ус саван руу яарахаасаа өмнө зориулалтын  будаг арилгагч хэрэглээрэй.
1. Суурь:
Суурь крем түрхэх аргачлал: Тохирох хэмжээний кремийг хамар, хацар, шанаа, духандаа нялж, үүнийгээ чийгтэй хөвөн, цэвэрлэгч парлон, эсвэл хоёр хуруугаар жигд тараана. Ингэхдээ эхлээд хацраас чих рүү, цохноос доошоо хамар луу, эрүүнээс дээш ам руу, дараа нь эрүүнээс доош хүзүү рүү гэсэн дарааллаар түрхдэг. Суурь кремийг хөнгөхөн хурдан түрхэх бөгөөд хамгийн гол нь үс, хүзүү, доод зовхи, чихний орчимд илүүтэй анхаарал тавьж, жигд түрхэх хэрэгтэй.
2. Хэлбэржүүлэх, нүүрний өө дарах:
Сэвх, толботой арьсыг өөгүй харагдуулах олон арга бий. Ягаан туяатай суурь крем хэт цайвар арьсыг өнгөлөг харагдуулдаг. Харин ногоон туяатай суурь крем батгатай, улаан царайны өөг далдалдаг. Сэвх, толбо, батганаас гадна хэлбэрийг өөрчлөхийн тулд өнгэ ялгах хэрэгтэй. Цайвар өнгө урт, бараан өнгө жижиг, гүн харагдуулж, элдэв өөг дардаг. Үүний тулд шингэн болон крем суурь, өө дарагч харандаа ашиглаж болно.Нүүрийг хэлбэржүүлэх: Нүүрний хамгийн төгс хэлбэр бол зуувин. Үүнийг сонсоод дугуй, гурвалжин нүүртнүүд сэтгэлээр унах хэрэггүй. Ухаалаг сүүдэрлэлт ямар ч хэлбэр бүхий нүүрийг төгс харагдуулж чаддаг.
1. Трапец хэлбэрийн нүүрэнд хийх будалт: Эрүүгээ бараан өнгийн крем түрхэн сүүдэрлэж, шанаагаа цайвар өнгөөр тодруулбал зуувин хэлбэрт илүү дөхдөг.
2. Дөрвөлжин хэлбэрийн нүүрэнд хийх будалт: Хэрэв таны нүүр дөрвөлжин, эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй бол дөрвөн талыг нь сүүдэрлэж нүүрнийхээ хэлбэрийг далдлаарай.
3. Гурвалжин хэлбэрийн нүүрэнд хийх будалт: Энэ хэлбэрийн нүүрийг шанааны сүүдэрлэлт чимдэг. Харин эрүүгээ богино харагдуулахыг тулд тэр хэсэгт цайвар өнгэ илүү шаардлагатай.
4. Зуувин нүүрэнд хийх будалт: Нүүрээ богино харагдуулахын тулд дух, эрүүндээ бараан өнгийн суурь крем түрхэж сүүдэрлээрэй.
5. Дугуй  нүүрэнд хийх будалт: Чамархай, шанаандаа бараан өнгө сонгосноор нүүр тань төгс хэлбэртэй харагдана.Хацар, хамраа хэлбэржүүлэх:Энэ удаад дахиад л өнгөөр топпох хэрэгтэй болох нь. Та ямар ч өөтэй байсан зөв өнгө таныг төгс харагдуулдаг.
1. Урт эрүү: Эрүүнийхээ үзүүр хэсэгт бараан крем түрхсэнээр богино харагддаг.
2. Давхар эрүү: Мэдээж давхар эрүүндээ сүүдэрлэлт буюу бараан крем түрхэнэ.
3. Урт хамар: Хамрын үзүүрт бараан өнгийн крем түрхэж хамраа "богиносгоно".
4. Өргөн хамар: Царайг тань гутаачихдаг өргөн хамрынхаа хажуу хэсгийг бараан өнгөөр далдлаарай.
5. Богино хамар: Богино хамраа тодруулснаар урт харагддаг. Үүний тулд цохноос хамрын үзүүр хүртэл цайвар өнгөөр гоёорой.
6. Жижиг хамар: Жижг хамрын хоёр хажуугаар цайвар өнгийн крем түрхэж тодотгодог.
7. Монхор хамар: Хамрынхаа товгор хэсэгт бараан өнгэ, харин бусад хэсгийг нь цайвар өнгөөр будвал хамар тань жигд харагдана.
3. Хацрын тень:
Нүүр будалтын дараагийн алхам бол хацрын тень. Үүнийг хийхийн тулд тийм ч олон зүйл шаардагдахгүй.
Тениэ хэрхэн түрхэх вэ?
Хацар нэг нь нөгөөтэйгөө паралель байрлаж, нүдний булангаас хамар хүртэл үргэлжилдэг. Хэрэв хацар тань улаан бол тэр хэсгийг цайвар өнгөөр далдлаарай. Ингэхдээ инээмсэглэж, өөхлөг хэсэгт цайвар өнгийн будалт хийж, харин шанаа хэсэгт тениэ муруй хэлбэрээр түрхээрэй.
4. Энгэсэг:
Энгэсэг түрхэхээсээ өмнө суурь крем шингэсэн эсэхийг шалгана. Зөөлөн материал ашиглан энгэсэгээ хөнгөхөн товшиж түрхдэг. Иллэг хийх маягаар түрхэж хэрхэвч болохгүй. Энгэсэг түрхэхдээ анхаарах гол хэсгүүд бол дух, хамар, шанаа.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...