[Powered By doke]

Нийт нутгаар 200 гаруй ой хээрийн түймэр асч байна

 
Нийслэл, орон нутагт ой хээрийн түймрийн гаралт өндөр байгааг албаны хүн хэллээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар 200 гаруй их бага хэмжээний түймэр асч байгаа гэнэ. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Төв аймгийн нутагт асч буй ой хээрийн түмрийг цурманд оруулаад байгаа бол Увс аймгийн нутагт ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлынхан нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Богдхан уулын Хөх асгат, Хийморийн овоо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Билгүүний аманд ойн түймэр гарсныг Нийслэлийн онцгой байдлын газар болон дотоодын цэргийн 05 дугаар ангийн нийт 133 албан хаагч, есөн машин ажллаж байж өчигдөр 18.30 цагт цурманд оруулжээ. Энэ талаар НОБГ-ын дэд дарга, тэргүүн ахмад Ц.Эрдэнэбаатараас тодруулахад, “ойн түймэр унтраах ажилд Аврах гал унтраах 30, 65 дугаар ангиуд газар дээр нь очиж ажилласан. Түймрийг бүрэн унтраахын тулд нэмэлтээр 10, 14 ангийг дуудаж ажилуулсан” гэлээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл үлдээх:

Энэ мэдээ танд таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй.
Заавар: Та google-д бүртгэлгүй сэтгэгдэл бичиж болохгүй байвал Anonymous гэсэн сонголтыг сонгоод сэтгэгдэлээ бичих боломжтой шүү.

Өдөрт 1 дараарай...